Зиакккк өглөөний мэнд :) Сайхан өглөө байна, 4дэх өдөр эхэлж байна, 7 хоног одоохон дуусах нь ээ. хммм кк. За байз ажилдаа ирэх замдаа бодлоо, хүн ер нь өөрийгөө ямар хүн гэдгээ мэддэг болов уу. Муу хүмүүс өөрийгөө би муу хүн юмдаа гэж боддог болов уу. Сайн хүмүүс өөрийгөө мэдэрдэг болов уу?
Миний танидаг нэг охин байдгийн. Яриангүй яалт ч гүй сайн хүн, хүнийг баярлуулахыг хүсдэг, хүнд муу юм хийхийг огтхон ч хүсдэггүй, худлаа ярина гэсэн юм огт байхгүй, зөөлөн сайхан сэтгэлтэй, гэхдээ тэр хүн аймар гомдоодог, өөрт нь таалагдаагүй юм хийсэн хүнийг хичнээн дотны байсан ч аймар муухай үгээр гомдоодог, тэгээд хүнээс хэзээ ч уучлалт гуйдаггүй. Хүн бүхэн өөр гэдгийг ойлгодоггүй. Ааш муутай, бүх юмыг өөрийнхөө хүслээр байлгахыг хэсдэг. Энэ хүн сайн хүн үү?
Бас миний нэг танидаг хүн байдгийн. Тэр хүнтэй маш эвлэгхэн харицдаг, хүн гомдоохыг, муу муухай үгээр хэлье гэж боддоггүй. хэлж огт чаддаггүй, хүн баярлуулахыг хүсдэг хичээдэг, хүн баярлуулахаараа яг хүүхэд шиг баярладаг, буруу зүйл хийсэн гэж мэдэхээрээ хүнээс тэр дороо уучлал гуйдаг, тэр хүнтэй уулзсаны дараа сэтгэл нэг л хөнгөрчихдөг, яагаад гэвэл тэр хүнийг маш их ойлгож сонсож чаддаг, гэвч тэр худалч, хүн хуурдаг, харин хуурсныхаа дараа шаналдаг ч өөрийгөө бүрмөсөн хориод хуурахаа больж чаддаггүй. Бас амиа бодсон. Уснаас хуурай гарах дуртай. Хурдан сонирхол нь буурдаг. Энэ муу хүн үү?
Ер нь кино биш жирийн амьдрал дээр муу сайны хэмжигдэхүүн юу юм болоо? Мэдээж кинон дээр бол буу бариад хүн алдаг, хаалганы араас сэм яриа сонсчихоод хамгийн болохгүй хүнд нь очиж хэлдэг, эмч нь сувилагчтайгаа хуйвалдаж хүн алдаг гэх мэт байх л даа. Харин жирийн нэгэн амьдрал дээр сайн мууг хэн хэмжиж, тэр сайн хүн шүү, тэр муу хүн шүү гэж хэн тогтоодог юм бол? Би бол хувидаа туйлын хэмжигдэхүүн байхгүй гэж бодож байна..
No comments:
Post a Comment