Sunday, December 19, 2010

Миний амьдралын чухал ноёд хадагтай нар

За мэдээж аав ээж гэр бүлийнхэн тэргүүн байр эзлэх нь тодорхой учраас тэднийг дурдахаа больё. Харин миний сэтгэл зүрхийг хөдөлгөж догдлуулж байсан надтай цусан төрлийн холбоогүй дотны хүмүүсийнхээ тухай дурдвал:

1.Ноён Т1 - Хэд хэдэн ноён Т-тэй байсан болохоор ялгахын тулд дугаарлав ккк.Энэ бол хүүхэд насны минь анхны хайр, анхны үерхлийн минь эзэн, бас хамгийн сайн найз минь байсан ноён Т .. Энэ хүнийг дурсахаар сэтгэл одоо ч гэсэн хөндүүрлэх гээд байдын, бас яагаад ч юм энэ хүнд зөвхөн сайн сайхныг хүсдэг.

2.Ноён Т2 - Ноён Т1-д гомдцон байхдаа энэ ноёнтой найзалж байсан юм байна. Ноён ч гэждээ тэр үедээ гүнж ханхүү 2 л байсан байх. ккк. Бас хар жоохноосоо өөр хүнээр нэгийг орлуулж мартаж болно гэж мэддэг л байсын байхдаа :р Анхны үнсэлтийн маань эзэн болохоор, бас аймар ганцаардаж байхад хальт ч болтугай хань болж байсан болохоор энд оруулчихлаа, тэрнээс биш дурсагдахаар хүн биш л дээ.

3.Ноён Г - Бас л Ноён Т1-ээс салаад удаагүй, жоохон сэтгэлийн шархтай байхдаа учирсан ноёнтон. Миний амьдралд намайг өөрөөсөө илүү хайрлаж байсан 2 ноён байсны нэг нь энэ хүн гэж боддын. Энэ хүнтэй үерхэж тэр байтугай үнсэлдэж хөтлөлцөж үзээгүй. Намайг хайрладаг байсан тэр их хайрыг нь хүндэлдэгийн. Бас гомдоосондоо уучлаарай гэж хэлмээр байдаг..

4.Ноён Ү - Энэ хүн надад хэтэрхий их хайртай байсандаа, даанч би тэр хайрыг нь дааж чадаагүй ч гэх юмуу, тэр хайрыг нь авахыг бас хариулахыг хүсээгүй. Энэ хүний өмнө даанч их буруутай, ямар ч уучлал гуйсан үг тэр гомдсон сэтгэлийг нь тайтгаруулж чадахгүй байхаа. Чамтай дараа насандаа хайртай хүн чинь болж учирмаар байна гээд уйлж байсныг нь бодохоор сэтгэл аймар өвдөөд байдын. Уучлаарай бас дахин уучлаарай. You deserve so much better than me...

5.Хадагтай А - За энэ хадагтайд эхлээд найз гэж явж байгаад дараа нь удалгүй аймар татагдсан. Хүнд ер нь өмнө нь тэгж татагдаж үзээгүй байхаа. Тэгэхдээ ойлгомжтой хэлээгүй, зугтсан, айсан.

6.Ноён Б - Энэ хүнд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байсан. Аймар гомдоод уйлаад л, аймар баярлаад инээгээд л, аймар жаргалтай үнэхээр сайхан цаг мөчүүдийг хамтдаа өнгөрөөсөн ч, тэр намайг голд минь ортол гомдоосон. Магадгүй Ноён Ү-г гомдоосны шагналаа энэ хүнээс авсан байх.

7.Ноён Т3 - Энэ хүн бол love of my life

8.Õадагтай Н - Энэ хадагтайд аймар татагдсан үе бий, тэнэг шийдвэр гаргахаа дөхсөн үе бий. Тэр бүхний ард гарсан ч хааяа үгүйлээд байдаг юм...

За миний амьдралд эдгээр хүмүүс зүрх сэтгэлд минь нөлөөлжээ, хайрлуулжээ дурлуулжээ, хайрлажээ, дурлажээ ккк. Сэтгэлд минь тамга тавиагүй ганц 2 уулзалт хийж байсан, сонирхож сонирхогдож байсан хүмүүсийг энд оруулсангүй,,,

No comments:

Post a Comment