Tuesday, December 7, 2010
7 хоног дундаа орлоо
Ажил дээрээ ирээд л компьютерээ асаагаад сууж байтал шинэ ажлын санал ирж байна. ажлынхаа завсар зайгаар оролдоод л үзнэ дээ. Шинэ жил ч боллоо, бэлэг сэлт найр наадам гээд мөнгө ч хэрэгтэй л биз ккк. Амьдралыг жоохон идэвхитэй амьдрахгүй л бол хичнээн сайхан амьдрах боломжууд байсан ч хажуугаар нь хийсээд л өнгөрчихдөг юмшиг..Миний амьдрал одоо ингээд л зурагдаад төлөвлөгдчихөж байгаан байхдаа. Би өөрөө бас шууд ингээд л бүх юм тодорхой, хэнтэй амьдрах, юу хийх нь тодорхой болгомооргүй л байх юм. Хаяад өөрийнхөөрөө явчихаж чадахгүй юм байж ингэж олон юм яриад ч яах вэ дээ ер нь. Тэгэхдээ хүмүүст ч бас ийм мэдрэмж төрдөг болов уу. Би ер нь бэлэн байна уу, энэ миний хүссэн амьдрал мөн үү гэж өөрсдөөсөө хүмүүс хир олон удаа асуудаг бол?Би хүссэн амьдралаараа хүссэнээ хийгээд хүссэн хүнтэйгээ хүссэнээрээ амьдрахыг л жаргал гэж сүүлийн үед ойлгох боллоо, өмнө нь бол огт өөр л юм боддог байсын. Эсвэл хүн өөрт байхгүйгээ хэтэрхий хүсээд тэр нь л олдчихвол аз жаргалтай болчихно гэж боддог юм болов уу? Заза юу ч биччив, тэгэхдээ ямар ч гэсэн нэг юмыг онцлоход би жаргалтай байна, тэгэхдээ би сэтгэл хангалуун биш байгаа юмшиг байна...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment