Аймар зориг гаргаал ганц дууг нь сонсчихьё гээд залгасан чинь авсангүй...
За угаасаа аваагүй нь ч дээр дээ. Юу ч ярилтай нь билээ. Санасан, бодсон, хайртай гэж хэлж чадахгүйгээс хойш түүнийг ч өөрийгөө ч зовоогоод яахав. Хайртай байсан хүмүүс найз болж дуусна гэж байдаг юм болов уу? Би ер нь еx-үүдтэйгээ найз болж дуусч байсан удаа нэг ч байхгүй юм байна. Тэгэхээр түүнтэй ч бас чадахгүй байхаадаа. Тэхдээ бид2 нэг л спешиал байсан болохоор чадах байх гэж уг нь найдаж байлаа...
No comments:
Post a Comment