Өглөө ирээд ямар аймар завгүй байваа. ОЙрд ийм завгүй байсангүй. Завгүй байхаар хүн чинь ямар ч муухай ааштай болчдог юм, баахан хүмүүс рүү шилзэлзчээд сүүлд нь санаа зовчихлоо ккк. За яахав, хөөрхий минь завгүй байсын гэж ойлгох байлгүй дээ тэ .
Ядаж байхад хоолондоо гарах ч зав байсангүй, одоо гэдэс хонхолзоод өлбөрч үхлээ кк. Шинэ жил хүртэл оройны хоол идэхгүй турна гээд шийдчихсэн байгаан би уг нь. Өчигдөр тэгэхдээ жоохон салад малад идцэн л дээ. хихи. Тэгэхдээ хоол бол ёстой идээгүй. Хийл ёстой гоё хөгжим шүү. Хийл тоглодог хүмүүс ч ямар ч гоё харагддагийн, жоохон шаамий ч гэсэн ккк. Өчигдөр шөнө хийлийн багшаа зүүдэлсэн, Би нэг хэсэг тэр хүнд жоохон crush on байсан шүү. Дахиад нэг юм заалгаж байна гэж зүүдэлсэн. Тэгсэн чинь аймар гайхаад л кк. Хөөрхөн хүн байсан шүү. Эртээд нэг ярих хэрэг гараад ярьсан чинь аймар хөөрхөн л ярьж байлээ, сайнуу юу байнаа гээл. кк хөөрхөн шүү. Би нээрээ дурлаж ханагүй хүн юмаа :р Тэгэхдээ сүүлийн удаагийн дурлал маань миний санаанаас хэзээ ч арчигдахгүй бас хамгийн дурсамжтай дурлал минь байх болов уу. Хоригдох тусмаа улам тэмүүлдэг болохоор тийм санагдаад байгаан байхдаа.
аймар гоё ая олж сонслоо, одоо холбоосыг нь тавиадахья :)
Дараа нь байн байн сонсож байхад амар
No comments:
Post a Comment