Өнөөдөр чинь ямар хүйтэн байваа, өчигдөр хальт шоудсан чинь өглөө бас жоохоооон сонин байхаар нь гараад ажил руугаа алхаж сэргэдэг юм билүү гэж бодтол аймшигтай хүйтэн байхаар нь таксидчихлаа. Ер нь эмэгтэй хүмүүс болон хөгшин өвөө нар машин маш муу барих юмаа. ккк яалт ч гүй. За өчигдөр юу болсон тухайгаа жаал бичээдэхье :р
Ойрд бараг 14 хоног гэрээсээ цухуйгаагүй байсан болохоор гарсан чинь хүмүүс ард урдаас нээх залгаагүй, овоо. Эхлээд газар хайж баахан явж явж байгаад нэг газар орж ганц 2 пиво ууж байгаад дараа нь бар-нд оровоо. Ойрд бараг л 6 сар бар-нд бүжиглээгүй байсан болохоор бас ч гэж зугаатай л байлаа. Ямар ч жоохон хүүхдүүд ордог юм, хараваас л нялх ккк. Уг нь бар-нд дандаа л охидууд байдаг даа, тэгсэн чинь өчигдөр баахан залуучууд байсан. За тэгээд 3 өнгөртөл сайхан бүжиглэж байгаад гэртээ харивдаа. ХАрьсан чинь ээж надтай унт гээд яанадаа гээл өвөрт нь орсон чинь наашаа үлээ гэж байна кк. Үлээсэн чинь юм хэлсэнгүй, тэгэхээр нээх үнэртээгүй гэсэн үг байх :р
Тэгээд өглөө босоод усанд орчихоод ажилдаа ирлээ, ккккк аймар уйтгартай юм бичдэг үү^^
Хэнтэй гарсан бэ гэхээр нөгөө боддог хүнтэйгээ гарсан, сураагүй биш бас л муудсан. Өөрийнх нь жоохон буруу байсан л даа. Гэхдээ надад аймар гомдсон байхаа. Гэрийн үүдэнд буулгачихаад аймар түлхсэнээ яваад өгсөн. Хойноос нь ямар их явмаар, хэрэлдсэн ч гэсэн цугтаа баймаар, гарыг нь барьж байгаад хайртай гэдгээ хэлмээр байсан ч ухаан минь зүрхийг минь дийлсэн юмдаа :(
I am fucking COWARD
No comments:
Post a Comment