Wednesday, December 29, 2010

Зүүд

өнөөдөр, өчигдөр ч юмуу, Ноён Т1-ийг зүүдэлсэн юм байна. 8-н жилийн өмнөх хүнийг, ойрд огт холбоо бариагүй байж яагаад тэгж сониноор зүүдэлсэн юм бол, гайхаад л байна. Бид2 үерхдэг бололтой, тэгсэн чинь Ноён Т1-ийн найз нь надад наадах чинь шал дэмий, чи одоо болио гээд байх юм. Би бас дэмий гэдгийг нь мэддэг юмуу хаашаан,, аанхаан би угаасаа мэдэж байгаа бид2 аль дээр больцон гэж хариулж байна..Тэгснээ Ноён Т3-ын зургийг гаргаж үзүүлээд, яах гээд ч байгаан ккк. Тэгээд гэртээ харих гээд явж байсан чинь Ноён Т1 нэг охинтой аймар дотно явж байна, тэгэхээр нь би гараа даллачихаад нэг дэлгүүр яваад орчихсон. Тэр охин нь надаас ичээд ч байгаа юмшиг айгаад ч байгаа юмшиг байсан. Нэмж хэлэхэд аймар мангар хувцастай охин ккк. Тэгээд дэлгүүртээ ороод Ноён Т3-т цамц хайгаад яваад байсан. ТЭгэхээр энэ зүүдээ бодоод байхад Ноён Т1-ийн орон зайг Ноён Т3 аль хэдийнээ эзэлчихсэн гэсэн утгатай зүүд юм болов уу, Ойрд хадагтай Н-ыг бараг зүүдлээгүй, би ер нь хүн санахаараа л аймар зүүдэлдийн. Тэгэхээр Хадагтай Н*ыг санахгүй байгаан байна, Ноён Т1-ийг хальтхан үгүйлдэг юм байна. Ноён Т3 ямар ч нөхцөлд миний сэтгэл ¹1 байна гэсэн үг юмуудаа....

Tuesday, December 28, 2010

Freedom

Би юу хүсдэгээ ерөөсөө ойлгодоггүй хүн юмаа, бодоод байсан чинь. Одоо яах гээд юу хүсээд хэнийг хайрлаад байгаагаа ерөөсөө ойлгохгүйн, шал тэнэг юмаа би нээрээ. Ингэж хоёрын хооронд гурвын дунд эргүүтэж байснаас нэг л юмаа хүсээд тэрнийхээ хойноос хүмүүст үзэн ядагдсан ч хамаагүй тэмүүлээд, тэр юмаа олж аваад жаргалтай байвал хамаагүй дээр юм. хүнээс асууж, хүнтэй зөвлөх болдог ч байсан болоосой, яамаар ч юм дээ..... Би нэг л юмыг мэдэж байна, Би ЭРХ чӨЛӨӨГ ХҮСч БАЙНА

Tuesday, December 21, 2010

Тэр намайг дурсдаг болов уу?

Тэр намайг дурсаад тэртээх өдрүүдийг санаад хааяахан инээмсэглэдэг болов уу? Би лав тэгдэг юм байна. хааяахан санахаар нүдэнд мишээл зүрхэнд баяр тодордог юм байна...

Sunday, December 19, 2010

Миний амьдралын чухал ноёд хадагтай нар

За мэдээж аав ээж гэр бүлийнхэн тэргүүн байр эзлэх нь тодорхой учраас тэднийг дурдахаа больё. Харин миний сэтгэл зүрхийг хөдөлгөж догдлуулж байсан надтай цусан төрлийн холбоогүй дотны хүмүүсийнхээ тухай дурдвал:

1.Ноён Т1 - Хэд хэдэн ноён Т-тэй байсан болохоор ялгахын тулд дугаарлав ккк.Энэ бол хүүхэд насны минь анхны хайр, анхны үерхлийн минь эзэн, бас хамгийн сайн найз минь байсан ноён Т .. Энэ хүнийг дурсахаар сэтгэл одоо ч гэсэн хөндүүрлэх гээд байдын, бас яагаад ч юм энэ хүнд зөвхөн сайн сайхныг хүсдэг.

2.Ноён Т2 - Ноён Т1-д гомдцон байхдаа энэ ноёнтой найзалж байсан юм байна. Ноён ч гэждээ тэр үедээ гүнж ханхүү 2 л байсан байх. ккк. Бас хар жоохноосоо өөр хүнээр нэгийг орлуулж мартаж болно гэж мэддэг л байсын байхдаа :р Анхны үнсэлтийн маань эзэн болохоор, бас аймар ганцаардаж байхад хальт ч болтугай хань болж байсан болохоор энд оруулчихлаа, тэрнээс биш дурсагдахаар хүн биш л дээ.

3.Ноён Г - Бас л Ноён Т1-ээс салаад удаагүй, жоохон сэтгэлийн шархтай байхдаа учирсан ноёнтон. Миний амьдралд намайг өөрөөсөө илүү хайрлаж байсан 2 ноён байсны нэг нь энэ хүн гэж боддын. Энэ хүнтэй үерхэж тэр байтугай үнсэлдэж хөтлөлцөж үзээгүй. Намайг хайрладаг байсан тэр их хайрыг нь хүндэлдэгийн. Бас гомдоосондоо уучлаарай гэж хэлмээр байдаг..

4.Ноён Ү - Энэ хүн надад хэтэрхий их хайртай байсандаа, даанч би тэр хайрыг нь дааж чадаагүй ч гэх юмуу, тэр хайрыг нь авахыг бас хариулахыг хүсээгүй. Энэ хүний өмнө даанч их буруутай, ямар ч уучлал гуйсан үг тэр гомдсон сэтгэлийг нь тайтгаруулж чадахгүй байхаа. Чамтай дараа насандаа хайртай хүн чинь болж учирмаар байна гээд уйлж байсныг нь бодохоор сэтгэл аймар өвдөөд байдын. Уучлаарай бас дахин уучлаарай. You deserve so much better than me...

5.Хадагтай А - За энэ хадагтайд эхлээд найз гэж явж байгаад дараа нь удалгүй аймар татагдсан. Хүнд ер нь өмнө нь тэгж татагдаж үзээгүй байхаа. Тэгэхдээ ойлгомжтой хэлээгүй, зугтсан, айсан.

6.Ноён Б - Энэ хүнд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байсан. Аймар гомдоод уйлаад л, аймар баярлаад инээгээд л, аймар жаргалтай үнэхээр сайхан цаг мөчүүдийг хамтдаа өнгөрөөсөн ч, тэр намайг голд минь ортол гомдоосон. Магадгүй Ноён Ү-г гомдоосны шагналаа энэ хүнээс авсан байх.

7.Ноён Т3 - Энэ хүн бол love of my life

8.Õадагтай Н - Энэ хадагтайд аймар татагдсан үе бий, тэнэг шийдвэр гаргахаа дөхсөн үе бий. Тэр бүхний ард гарсан ч хааяа үгүйлээд байдаг юм...

За миний амьдралд эдгээр хүмүүс зүрх сэтгэлд минь нөлөөлжээ, хайрлуулжээ дурлуулжээ, хайрлажээ, дурлажээ ккк. Сэтгэлд минь тамга тавиагүй ганц 2 уулзалт хийж байсан, сонирхож сонирхогдож байсан хүмүүсийг энд оруулсангүй,,,

Wednesday, December 15, 2010

Good & Bad Angel vs Devil

Зиакккк өглөөний мэнд :) Сайхан өглөө байна, 4дэх өдөр эхэлж байна, 7 хоног одоохон дуусах нь ээ. хммм кк. За байз ажилдаа ирэх замдаа бодлоо, хүн ер нь өөрийгөө ямар хүн гэдгээ мэддэг болов уу. Муу хүмүүс өөрийгөө би муу хүн юмдаа гэж боддог болов уу. Сайн хүмүүс өөрийгөө мэдэрдэг болов уу?

Миний танидаг нэг охин байдгийн. Яриангүй яалт ч гүй сайн хүн, хүнийг баярлуулахыг хүсдэг, хүнд муу юм хийхийг огтхон ч хүсдэггүй, худлаа ярина гэсэн юм огт байхгүй, зөөлөн сайхан сэтгэлтэй, гэхдээ тэр хүн аймар гомдоодог, өөрт нь таалагдаагүй юм хийсэн хүнийг хичнээн дотны байсан ч аймар муухай үгээр гомдоодог, тэгээд хүнээс хэзээ ч уучлалт гуйдаггүй. Хүн бүхэн өөр гэдгийг ойлгодоггүй. Ааш муутай, бүх юмыг өөрийнхөө хүслээр байлгахыг хэсдэг. Энэ хүн сайн хүн үү?

Бас миний нэг танидаг хүн байдгийн. Тэр хүнтэй маш эвлэгхэн харицдаг, хүн гомдоохыг, муу муухай үгээр хэлье гэж боддоггүй. хэлж огт чаддаггүй, хүн баярлуулахыг хүсдэг хичээдэг, хүн баярлуулахаараа яг хүүхэд шиг баярладаг, буруу зүйл хийсэн гэж мэдэхээрээ хүнээс тэр дороо уучлал гуйдаг, тэр хүнтэй уулзсаны дараа сэтгэл нэг л хөнгөрчихдөг, яагаад гэвэл тэр хүнийг маш их ойлгож сонсож чаддаг, гэвч тэр худалч, хүн хуурдаг, харин хуурсныхаа дараа шаналдаг ч өөрийгөө бүрмөсөн хориод хуурахаа больж чаддаггүй. Бас амиа бодсон. Уснаас хуурай гарах дуртай. Хурдан сонирхол нь буурдаг. Энэ муу хүн үү?

Ер нь кино биш жирийн амьдрал дээр муу сайны хэмжигдэхүүн юу юм болоо? Мэдээж кинон дээр бол буу бариад хүн алдаг, хаалганы араас сэм яриа сонсчихоод хамгийн болохгүй хүнд нь очиж хэлдэг, эмч нь сувилагчтайгаа хуйвалдаж хүн алдаг гэх мэт байх л даа. Харин жирийн нэгэн амьдрал дээр сайн мууг хэн хэмжиж, тэр сайн хүн шүү, тэр муу хүн шүү гэж хэн тогтоодог юм бол? Би бол хувидаа туйлын хэмжигдэхүүн байхгүй гэж бодож байна..

Tuesday, December 14, 2010

cold but happy

Ямар аймар хүйтэн байнаа.Энэ яваа насандаа ер нь ингэж даарч үзсэнгүй. Өчигдөр 5минут гадаа зогссон чинь өвдөг мөвдгөөр хатгуулаад, нас мас ч явсан байна дөө. ккк Тэгэхэд 10-н жилийн хүүхдүүд малгайгүй л гүйлдээд байхын. Нас залуу цус шингэн гэж яах аргагүй байдаг л юм байна :р Хүйтний эрч сулрахаар л машин авч унана даа :) Тэгэхдээ тэгээд бөглөрөөд түгжрээд салахгүй ээ гай зүгээр кк, за яахав даарч байснаас л дээр юмдаа. Цалин нээх олигтой буусангүй, шинэ жилээр бөөн хүмүүст бэлэг сэлтээ яаж авна, бас шинэ жилийн хувцасаа яана даа. Дээр нь бас бус өр ширний юм байгаа, уг нь мөнгөө их л зөв зохицуулчихдаг юмсан, энэ сар жоохон пактлах гээд байна уу үгүй юу,Тэгэхдээ юу билээ одоо чинь шинэ жилээс өмнө дахиад нэг цалин буух байхаа тэ, тэгэхээр л зохицуулна даа хихихи. За хаана хөлдөж үхэх гээд хоол иддэг юм билээдээ. За ямар ч гэсэн шинэ жил болох гэж байгаа учир сэтгэл санаа сайхан байна, шинэ жилээ сайхан үдээд, шинэ ондоо баяр хөөр аз жаргалтай орноо,
Life is wonderful !

Friday, December 10, 2010

Хагас сайнд ажиллав

Өнөөдөр чинь ямар хүйтэн байваа, өчигдөр хальт шоудсан чинь өглөө бас жоохоооон сонин байхаар нь гараад ажил руугаа алхаж сэргэдэг юм билүү гэж бодтол аймшигтай хүйтэн байхаар нь таксидчихлаа. Ер нь эмэгтэй хүмүүс болон хөгшин өвөө нар машин маш муу барих юмаа. ккк яалт ч гүй. За өчигдөр юу болсон тухайгаа жаал бичээдэхье :р

Ойрд бараг 14 хоног гэрээсээ цухуйгаагүй байсан болохоор гарсан чинь хүмүүс ард урдаас нээх залгаагүй, овоо. Эхлээд газар хайж баахан явж явж байгаад нэг газар орж ганц 2 пиво ууж байгаад дараа нь бар-нд оровоо. Ойрд бараг л 6 сар бар-нд бүжиглээгүй байсан болохоор бас ч гэж зугаатай л байлаа. Ямар ч жоохон хүүхдүүд ордог юм, хараваас л нялх ккк. Уг нь бар-нд дандаа л охидууд байдаг даа, тэгсэн чинь өчигдөр баахан залуучууд байсан. За тэгээд 3 өнгөртөл сайхан бүжиглэж байгаад гэртээ харивдаа. ХАрьсан чинь ээж надтай унт гээд яанадаа гээл өвөрт нь орсон чинь наашаа үлээ гэж байна кк. Үлээсэн чинь юм хэлсэнгүй, тэгэхээр нээх үнэртээгүй гэсэн үг байх :р
Тэгээд өглөө босоод усанд орчихоод ажилдаа ирлээ, ккккк аймар уйтгартай юм бичдэг үү^^
Хэнтэй гарсан бэ гэхээр нөгөө боддог хүнтэйгээ гарсан, сураагүй биш бас л муудсан. Өөрийнх нь жоохон буруу байсан л даа. Гэхдээ надад аймар гомдсон байхаа. Гэрийн үүдэнд буулгачихаад аймар түлхсэнээ яваад өгсөн. Хойноос нь ямар их явмаар, хэрэлдсэн ч гэсэн цугтаа баймаар, гарыг нь барьж байгаад хайртай гэдгээ хэлмээр байсан ч ухаан минь зүрхийг минь дийлсэн юмдаа :(
I am fucking COWARD

Wednesday, December 8, 2010

Гэдэс хонхолзсон өдөр :р

Өглөө ирээд ямар аймар завгүй байваа. ОЙрд ийм завгүй байсангүй. Завгүй байхаар хүн чинь ямар ч муухай ааштай болчдог юм, баахан хүмүүс рүү шилзэлзчээд сүүлд нь санаа зовчихлоо ккк. За яахав, хөөрхий минь завгүй байсын гэж ойлгох байлгүй дээ тэ .
Ядаж байхад хоолондоо гарах ч зав байсангүй, одоо гэдэс хонхолзоод өлбөрч үхлээ кк. Шинэ жил хүртэл оройны хоол идэхгүй турна гээд шийдчихсэн байгаан би уг нь. Өчигдөр тэгэхдээ жоохон салад малад идцэн л дээ. хихи. Тэгэхдээ хоол бол ёстой идээгүй. Хийл ёстой гоё хөгжим шүү. Хийл тоглодог хүмүүс ч ямар ч гоё харагддагийн, жоохон шаамий ч гэсэн ккк. Өчигдөр шөнө хийлийн багшаа зүүдэлсэн, Би нэг хэсэг тэр хүнд жоохон crush on байсан шүү. Дахиад нэг юм заалгаж байна гэж зүүдэлсэн. Тэгсэн чинь аймар гайхаад л кк. Хөөрхөн хүн байсан шүү. Эртээд нэг ярих хэрэг гараад ярьсан чинь аймар хөөрхөн л ярьж байлээ, сайнуу юу байнаа гээл. кк хөөрхөн шүү. Би нээрээ дурлаж ханагүй хүн юмаа :р Тэгэхдээ сүүлийн удаагийн дурлал маань миний санаанаас хэзээ ч арчигдахгүй бас хамгийн дурсамжтай дурлал минь байх болов уу. Хоригдох тусмаа улам тэмүүлдэг болохоор тийм санагдаад байгаан байхдаа.
аймар гоё ая олж сонслоо, одоо холбоосыг нь тавиадахья :)
Дараа нь байн байн сонсож байхад амар

Tuesday, December 7, 2010

7 хоног дундаа орлоо

Ажил дээрээ ирээд л компьютерээ асаагаад сууж байтал шинэ ажлын санал ирж байна. ажлынхаа завсар зайгаар оролдоод л үзнэ дээ. Шинэ жил ч боллоо, бэлэг сэлт найр наадам гээд мөнгө ч хэрэгтэй л биз ккк. Амьдралыг жоохон идэвхитэй амьдрахгүй л бол хичнээн сайхан амьдрах боломжууд байсан ч хажуугаар нь хийсээд л өнгөрчихдөг юмшиг..Миний амьдрал одоо ингээд л зурагдаад төлөвлөгдчихөж байгаан байхдаа. Би өөрөө бас шууд ингээд л бүх юм тодорхой, хэнтэй амьдрах, юу хийх нь тодорхой болгомооргүй л байх юм. Хаяад өөрийнхөөрөө явчихаж чадахгүй юм байж ингэж олон юм яриад ч яах вэ дээ ер нь. Тэгэхдээ хүмүүст ч бас ийм мэдрэмж төрдөг болов уу. Би ер нь бэлэн байна уу, энэ миний хүссэн амьдрал мөн үү гэж өөрсдөөсөө хүмүүс хир олон удаа асуудаг бол?Би хүссэн амьдралаараа хүссэнээ хийгээд хүссэн хүнтэйгээ хүссэнээрээ амьдрахыг л жаргал гэж сүүлийн үед ойлгох боллоо, өмнө нь бол огт өөр л юм боддог байсын. Эсвэл хүн өөрт байхгүйгээ хэтэрхий хүсээд тэр нь л олдчихвол аз жаргалтай болчихно гэж боддог юм болов уу? Заза юу ч биччив, тэгэхдээ ямар ч гэсэн нэг юмыг онцлоход би жаргалтай байна, тэгэхдээ би сэтгэл хангалуун биш байгаа юмшиг байна...

Sunday, December 5, 2010

Шинэ 7 хоног

За шинэ 7 хоногоо гоё эхлүүлнээ хихихи
Өдөр гарч гоё хоол идээд сэтгэл сэргэтэл ялаа алчаад тэгээд орой ажлаа тарчихаад гоо сайхан орноо.
Нөгөө аймар их боддог хүнтэйгээ буцаад гайгүй болчихсооон....Уг нь аймар биеэ бариал тэвчээд байсан чинь, 2лахнаа уулзангуутаа байдлыг шал хөндлөн болгосон ккк.
Яалт ч гүй бие биендээ аймар татагддаг болохоор тэгээд хэцүү юмаа.
Заза тэр ч яахав, өөр сонин сайхан гэвэл ойрд гарч ороогүй маш томоотой байгаан байна. Тэгэхдээ учир шалтгаантай болохоор л гарахгүй байгаа юм л даа. Тэрнээс биш аль хэдийн аальгүйтээд гараад явцан л байгаа кккк. заза ажлаа хийлээ ;) үг олдож үхэр холдлоо

Friday, December 3, 2010

:(

өнөөдөр чинь яасан өдөр вэ, уг нь миний бие ерөөсөө өвддөггүйн тэгсэн чинь нүд мүд эрээлжлээд, дотор муухай оргиод нэг л бишээ :( ажлаа хурдан тараад гэртээ очиж унтах минь. Оогийноо гэдэг дуучны Орлон тоглогч гэдэг хөөрхөн дуу байдын байна. Хүмүүсийн орлон тоглогч байх нээрээ муухай байхдаа. Олон хүмүүс өөрөө мэддэггүй ч хэн нэгний орлон тоглогч болцон л явж байдаг байх даа. Эсвэл зарим хүмүүсийг орлон тоглогч болгоцон л байдаг байх. Тэгэхдээ би хэзээ ч хэнийг ч орлон тоглогч болгож байгаагүйн байна. Хүмүүс ч гэсэн намайг битгий орлон тоглогч болгож байсан байгаасай...

Thursday, December 2, 2010

Авсангүй

Аймар зориг гаргаал ганц дууг нь сонсчихьё гээд залгасан чинь авсангүй...
За угаасаа аваагүй нь ч дээр дээ. Юу ч ярилтай нь билээ. Санасан, бодсон, хайртай гэж хэлж чадахгүйгээс хойш түүнийг ч өөрийгөө ч зовоогоод яахав. Хайртай байсан хүмүүс найз болж дуусна гэж байдаг юм болов уу? Би ер нь еx-үүдтэйгээ найз болж дуусч байсан удаа нэг ч байхгүй юм байна. Тэгэхээр түүнтэй ч бас чадахгүй байхаадаа. Тэхдээ бид2 нэг л спешиал байсан болохоор чадах байх гэж уг нь найдаж байлаа...