Monday, October 24, 2011
Tuesday, October 18, 2011
сайнуу
Monday, September 5, 2011
God what a life
Бас миний хайрладаг бүх хүмүүс намайг түүнтэй л жаргалтай байдгийг хэзээ ч ойлгохгүй. хэрэв би түүнтэй хамт үүрд байвал бусад хүмүүс шиг гэр бүлийн пикник хийж чадахгүй, хүмүүстэй миний хайр гэж танилцуулж чадахгүй, хамтдаа хөтлөлцөөд алхаж чадахгүй....
Wednesday, August 17, 2011
Салалт гомдол нулимс confession
Saturday, August 13, 2011
Ur love is only love I need
За энэ их гоё газар байнаа, гоё амралт болжийно :) ер нь цаашдаа иймэрхүү газар амьдрах хэрэгтэйн байна :)
Tuesday, June 21, 2011
Sorry
Асуудлын гол нь би харамсах, харамсахгүй хамаагүй болсон.. Хүн чанар, өрөвч, чин үнэнч сэтгэл хэлтэрхий надад үлдсэн бол би энэ сонголтыг тэр2 хүний өмнө хийх ёстой. Нэгийг нь хуурч явсныхаа төлөө уучлалт гуйн явуулж нөгөөг нь тэсвэр тэвчээрийг нь алдтал хүлээлгэснийхээ төлөө өөрийгөө түүнд өгөх ёстой. Энэ 2 хүн ямар ч буруугүй, хэрвээ ямар нэгэн буруу байх ёстой бол өөрийгөө ч хэн гэдгээ ойлгодоггүй өрөвдмөөр нэгнийг хайрласандаа л энэ 2 буруутай....
Намайг уучлаарай, би хэзээ ч хэнийг ч гомдоохыг хүсч байгаагүй. Хэрвээ миний сэтгэлрүү өнгийж харж болдог бол би энэ үгийг чин сэтгэлээсээ хэлсэнийг минь харах байх..
Monday, March 21, 2011
Үргэлжлэл
to be continued...
Tuesday, March 15, 2011
Тэр ба би сайнуу ба баяртай
to be continued...
Monday, March 7, 2011
Mart 8 :)
Sunday, March 6, 2011
mi bb
Tuesday, March 1, 2011
Monday, February 28, 2011
what is
Өчигдөр шал өөр юм хүсч байсан, маргааш магадгүй өөр юм хүснэ. Одоо надад байгаа юм маань байхгүй болчих үед тэр л юмтай байсан бол аз жаргалтай болох юмшиг санагдах байхдаа. Тэгэхгүйн тулд надад байгаа нандин юмаа хайрлах хэрэгтэй байх. Гэхдээ би чадах уу?
Sunday, February 20, 2011
With u
Wednesday, February 9, 2011
Нээрээ...
Sunday, February 6, 2011
Сар шинийн мэнд :)
Уучлаарай, бас би чамд хайртай...
Wednesday, January 12, 2011
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан доороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороос болсон нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнээ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнээ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаанаа гэж өдөр хоногийг бүү хуур
Агуу эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө нь уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг буу буцаа!
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг гундуу заяатай үлдэхгүйн тулд, шатаж дуусаагүй унтарсан гал шиг дутуу амьдарч явахгүйн тулд би хүслээ хэдхэн сар ч гэсэн дагасан. Үүнийхээ төлөө өөрийгөө насан туршдаа буруутгаад ч яахавдээ ;)
You did what u want :)
... was mine
Monday, January 10, 2011
Сүүлийн үед
Wednesday, January 5, 2011
Fuck
Tuesday, January 4, 2011
Чиний үнэртэй салхийг даган нисмээр байна.
За энэ дууныхаа тухай жоохон бичье. Өнөржаргал-Хүнгийн дуу гэдэг дуу юм гэнэ. Мэддэггүй дуучин ч гэсэн яг миний дуртай Сараагийн гаргадаг шиг хоолойны өнгө гаргаад байхийн. Үг мүг нь ч нээх гоё.
Хун шувууд дүүлэн дүүлэн дүүлэн хосоороо
Харин би чиний зүгт далавчаа дэвэн дэвсээр
Хулжсан нойрны төгсгөлд царай чинь тодорлоо,
Тэнгэрт дүүлэн дүүлэн нисэхсэн,
чиний үнэртэй салхийг даган нисмээр байна гээл нээх гоё үгтэй дуу юмоо.
За шинэ он эхэлчихлээ, түрүү жил яг ингээд бичиж байсан юм байна, харсан чинь/ Тэгэхдээ 2010 он дажгүй он байлаа. Хэрэндээ зөндөө л юм амжууллаа.
2011 он ч бас гоё байх болтугай ^^ :)