Tuesday, January 4, 2011

Чиний үнэртэй салхийг даган нисмээр байна.

Энэ ёстой хөөрхөн дуу байнаа, ажил дээр хөгжим сонсож болохгүй гээд чихэвчээ хийцэн сонсоол суууж байхад гэнэт гэнэт хажууд хүмүүс ирцэн зогсож байх юм ккк. Тэгэхээр нь гялс чихэвчээ мулт татаж аваад төв царайлж суух гэж бас ядрах юм. :р
За энэ дууныхаа тухай жоохон бичье. Өнөржаргал-Хүнгийн дуу гэдэг дуу юм гэнэ. Мэддэггүй дуучин ч гэсэн яг миний дуртай Сараагийн гаргадаг шиг хоолойны өнгө гаргаад байхийн. Үг мүг нь ч нээх гоё.
Хун шувууд дүүлэн дүүлэн дүүлэн хосоороо
Харин би чиний зүгт далавчаа дэвэн дэвсээр
Хулжсан нойрны төгсгөлд царай чинь тодорлоо,
Тэнгэрт дүүлэн дүүлэн нисэхсэн,
чиний үнэртэй салхийг даган нисмээр байна гээл нээх гоё үгтэй дуу юмоо.
За шинэ он эхэлчихлээ, түрүү жил яг ингээд бичиж байсан юм байна, харсан чинь/ Тэгэхдээ 2010 он дажгүй он байлаа. Хэрэндээ зөндөө л юм амжууллаа.
2011 он ч бас гоё байх болтугай ^^ :)

No comments:

Post a Comment