Түүний сэтгэл надаас холдсон гэдгийг мэдрэхэд хүйтэн гуниг зүрхийг цоолно. Түүнийг минийх байсныг санахаар гунигтай инээмсэглэл уруулд тодорно. Түүний үнэрийг санахаар хаа нэгтээгээс зөөлнөөр илбэх салхины үнэр намайг түүний зүг хөтлөх шиг..,Түүний инээмсэглэлийг санахаар үүлэн завсраас гялбаалан гэрэлтэх нар хав халуун илчээр сэтгэлийг төөнөх шиг... Халуун тэвэрт нь эрхлэн жаргамаар, хайрлан үнсээд хэзээ ч саламгүй.. Ийм хайр надаас ундарч чаддагийг мэдрүүлсэнд чамдаа баярлана, ийм гуниг зүрхийг цоо хатгадгийг мэдрэхдээ чамтай учирсандаа харамсана...
Never be sad for what is over, just be glad that it was once yours.
ReplyDeleteих гоё сэтгэл тайвшруулсан үг байна :)