Wednesday, August 17, 2011

Салалт гомдол нулимс confession

Магадгүй жилийн өмнө хийх ёстой байсан зүйлээ өнөөдөр хийлээ. Чамайг аймар гомдоосон ч чиний төлөө ч гэсэн ингэх ёстой байсан болохоор сэтгэлээ аймар өвтгөж байгаад тэр үгнүүдийг зориг гаргаад хэлсэн...Хамгийн онцгүй нь чи бүх юм чиний буруу гэж бодож байгаад л байна. Үүнийхээ төлөө чамайг яаж шаналахыг мэдэж байгаа болохоор өөртөө аймшигтайгаар дургүй хүрч байна.,Би ер нь юу юм бэ..Яагаад ийм сайн хүнийг ингэж зовоож байгаа юм бол.Тэгэхдээ ингэсэн нь чамд дээр гэдгийг бурхан мэдэж байгаа болохоор надаар ийм юм хийлгүүлж байгаа байлгүйдээ. Чи надаас илүү сайн хүнтэй учирч,тэр хүнээр өөрийгөө дээд цэгт нь тултал хайрлуулж, өөрөө түүнийгээ хайрлаад хайраар дүүрэн аз жаргалтай сайн сайхан гэр бүлтэй болж амьдрах ёстой хүн шүү. Чамдаа аз жаргал хүсье. Миний амьдралд учирч байсан,учирч болох хүмүүсээс хамгийн сайн сайхан хүн нь чи байсан шүү. Чинийхээ сайн сайхны төлөө цаг үргэлж залбирч байх болноо.

No comments:

Post a Comment