Tuesday, June 21, 2011

Sorry

Энэ аз жаргал уу? Би аз жаргалтай байна уу? Хэзээ нэгэн цагт намайг жаргааж байсан зүйлээ явуулаад одоогийнхоо аз жаргалыг хөөвөл би харамсахгүй байж чадах уу?
Асуудлын гол нь би харамсах, харамсахгүй хамаагүй болсон.. Хүн чанар, өрөвч, чин үнэнч сэтгэл хэлтэрхий надад үлдсэн бол би энэ сонголтыг тэр2 хүний өмнө хийх ёстой. Нэгийг нь хуурч явсныхаа төлөө уучлалт гуйн явуулж нөгөөг нь тэсвэр тэвчээрийг нь алдтал хүлээлгэснийхээ төлөө өөрийгөө түүнд өгөх ёстой. Энэ 2 хүн ямар ч буруугүй, хэрвээ ямар нэгэн буруу байх ёстой бол өөрийгөө ч хэн гэдгээ ойлгодоггүй өрөвдмөөр нэгнийг хайрласандаа л энэ 2 буруутай....
Намайг уучлаарай, би хэзээ ч хэнийг ч гомдоохыг хүсч байгаагүй. Хэрвээ миний сэтгэлрүү өнгийж харж болдог бол би энэ үгийг чин сэтгэлээсээ хэлсэнийг минь харах байх..

No comments:

Post a Comment