Monday, March 7, 2011
Mart 8 :)
Мартын 8-н боллоо, түрүү жилийн мартын 8-наар яаснаа ерөөсөө санахгүй юм, тэхдээ сайн ухаад л бодоод байвал Ноён Т3-тай муудалцсан байхаа ккк. Тэгээд баярлаж сүйд болсноо санахгүй байна. Тэрний өмнөх жилийнхийг бас санахгүй байна, 2007 оныхыг харин их тод санаж байна. Ноён Б цэцэг, бөгж 2 өгөөд үерхье гэж гуйж байсан, Нэг дандаа ордог хоолны газар, зөөгчид нь түрүүлээд цэцэг өгчихсөн, тэгээд ороод суугаад хоолоо захиалж байсан чинь зөөгч нь ирж цэцэг өгөөд л. Тэгсэн чинь Б хос бөгж гаргаж ирснээ нэгийг нь өөрөө зүүгээд, нэгийг нь надад зүүлгээд надтай үерхэх үү гэж асууж байсан. Тэгэхэд үнэхээр аз жаргалтай байсан байхаа. 4-н жилийн өмнөх юм мөртлөөсөө одоо хүртэл мартагдаагүйг бодохоор. Ер нь Б муу нэртэй луу данстай байсан ч гэсэн намайг аз жаргалтай болгох үедээ үнэхээр аз жаргалтай болгож чаддаг байсан хүн байждээ. Салсныхаа дараа нэг уулзаад юм яриад сууж байхад өөрийн эрхгүй шууд нүднээс нулимс гараад л, нэг үнсчихмээр санагдаад л. Тэгсэн мөртлөөсөө бид2 бүтэхгүйдээ гэж бодоод өөрийгөө хориглоод. Ганц.хан долоо хоног цуг байчихаад сална гэж өөрийгөө хуурдаг байж билээ. Заза баахан Б-г нуршчихлаа. Ямар ч гэсэн сайхан баярын өдөр байнаа. Гадаа цаг агаар сайхан байнаа. Гэртээ харьж ээжийгээ баярлуулчихаад орой нэг кино үзэх байхдаа. Бас хадагтай Н-ийгээ аймар санажийна, сайхан баярлаарай гэж түүндээ ерөөе. Ай мисс ю со мач :* Миний хамгийн хайртай 3-н эмэгтэйн нэг чамдаа аз жаргал сайн сайхан эрүүл энх амжилт бүтээл бүхнийг баярын мэндтэй цуг хүсэн ерөөе.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment