Голын эрэг дээр хэсэг суусан, түүнд би улам татагдаад л байсан. Бороо гэнэт ороод азаар миний цүнхэнд зонтик байсныгаа би гаргаад ойртоод зонткин доор суугаач гэж хэлсэн нь түүнд дотно санагдаад таалагдсан гэсэн. Тэгээд машиндаа сууцгаагаад нэг газар орж суусан, удалгүй гараад явсан чинь хойноос залгасан. Хүрээд ирэхгүймүү гэхээр нь үгүй гэж үнэндээ чадаагүй. Очсон бас тэр өдөр бидний анхны үнсэлт байсан. Миний зүрхний эзэн нь тэр болно гэж харин төсөөлөөгүй...
to be continued...
Monday, March 21, 2011
Tuesday, March 15, 2011
Тэр ба би сайнуу ба баяртай
Анх 8н сард тэрэнтэй танилцаж байсан. Халуун ч биш хүйтэн ч биш , аймар их түгжрээтэй өдөр. Нэгдэх байсан байхаа. 17-31 гэсэн шар автобусны араас түгжирч түгжирч байгаад арайхийж уулзсан чинь нээх хөөрхөн охин надруу хараад нээх хөөрхнөөр бас нээх эгдүүтэйгээр инээсэн, одоо бодоход ч хайр хүржийнэ кк. Тэгээд голын эрэг дээр суусан, үсийг нь үнэрлэсэн, өмссөн цамц нь ярианых нь өнгө нь хамгийн их таалагдсан. Нээх эелдэг мөртлөө цаанаа л нэг...
to be continued...
to be continued...
Monday, March 7, 2011
Mart 8 :)
Мартын 8-н боллоо, түрүү жилийн мартын 8-наар яаснаа ерөөсөө санахгүй юм, тэхдээ сайн ухаад л бодоод байвал Ноён Т3-тай муудалцсан байхаа ккк. Тэгээд баярлаж сүйд болсноо санахгүй байна. Тэрний өмнөх жилийнхийг бас санахгүй байна, 2007 оныхыг харин их тод санаж байна. Ноён Б цэцэг, бөгж 2 өгөөд үерхье гэж гуйж байсан, Нэг дандаа ордог хоолны газар, зөөгчид нь түрүүлээд цэцэг өгчихсөн, тэгээд ороод суугаад хоолоо захиалж байсан чинь зөөгч нь ирж цэцэг өгөөд л. Тэгсэн чинь Б хос бөгж гаргаж ирснээ нэгийг нь өөрөө зүүгээд, нэгийг нь надад зүүлгээд надтай үерхэх үү гэж асууж байсан. Тэгэхэд үнэхээр аз жаргалтай байсан байхаа. 4-н жилийн өмнөх юм мөртлөөсөө одоо хүртэл мартагдаагүйг бодохоор. Ер нь Б муу нэртэй луу данстай байсан ч гэсэн намайг аз жаргалтай болгох үедээ үнэхээр аз жаргалтай болгож чаддаг байсан хүн байждээ. Салсныхаа дараа нэг уулзаад юм яриад сууж байхад өөрийн эрхгүй шууд нүднээс нулимс гараад л, нэг үнсчихмээр санагдаад л. Тэгсэн мөртлөөсөө бид2 бүтэхгүйдээ гэж бодоод өөрийгөө хориглоод. Ганц.хан долоо хоног цуг байчихаад сална гэж өөрийгөө хуурдаг байж билээ. Заза баахан Б-г нуршчихлаа. Ямар ч гэсэн сайхан баярын өдөр байнаа. Гадаа цаг агаар сайхан байнаа. Гэртээ харьж ээжийгээ баярлуулчихаад орой нэг кино үзэх байхдаа. Бас хадагтай Н-ийгээ аймар санажийна, сайхан баярлаарай гэж түүндээ ерөөе. Ай мисс ю со мач :* Миний хамгийн хайртай 3-н эмэгтэйн нэг чамдаа аз жаргал сайн сайхан эрүүл энх амжилт бүтээл бүхнийг баярын мэндтэй цуг хүсэн ерөөе.
Sunday, March 6, 2011
mi bb
Би чамайг аймар санажийна, бас аймар үгүйлжийнэ, тэвэрмээр байна, үнсмээр байна, дууг чинь сонсмоор, үсийг чинь үнэрлэмээр, зүгээр л чамайг л хүсжийнэ, чамтай л баймаар байна. даанч хайраа чи явмаар байвал чамайг хориглож чадахгүй нь. чи минийх байсан үеийг дурсаад, баярлаад, чамайгаа зүрхэндээ нууц.хан хайрлаад л явж байя даа. Чи наддээр ирвэл би хэзээд бэлэн..
Tuesday, March 1, 2011
Subscribe to:
Comments (Atom)