Monday, September 20, 2010

Ter

Тэр хөгжилтэй тэгсэн атлаа даруухан, тэр ааштай тэгсэн мөртлөө уургүй, тэр сэтгэл булаам энхрий мөртлөө халдаж боломгүй цайз шиг, тэр соронз шиг татдаг ч түлхэхийг оролддог. Түүний бүх юм 2 талтай, бүх талуудыг нь хайрлахгүй байхын аргагүй, бас эмээхгүй байхын аргагүй. Түүний инээхийг харахаар сэтгэл цэлмэдэг, түүний уйлахыг харахад сэтгэлрүү зүү чичилж байгаам шиг өвдсөн. Утас дуугарахад тэр байхаар сэтгэл хэзээд ч догдолдог, 20 жилийн дараа хаалга түлхүүрдэж орж ирээд намайг үнсэх хүн тэр байгаасай гэж хүсдэг. Тэр хааяа уулзахаа больё гэж хэлдэг, тэгэх тоолонд нь цээжин дээр аймар хөндүүр оргидог ч чамайг зовоохгүй тулд тэгье гэж зөвшөөрдөг. Маргааш нь тэр юу ч болоогүйм шиг ярьдаг, тэр тоолонд нь өчигдрийн сэдвээ хөндөх вий гэж би айдаг. Үнэр нь , уруулын амт нь, зөөлөн арьс нь, хамгаас хайртай хамар нь, энхрий мөртлөө шийдэмгий харц нь, уртаас урт хүзүү нь... бүх юмыг чинь үгүйлдэг бас хүсдэг...Би чамд дурлачихсан юмшиг байна.

No comments:

Post a Comment