Tuesday, November 30, 2010

2010.12.01

Зиак өнөөдөр чинь ДОХ-той тэмцэх өдөр, архи зардаггүй өдөр давхацсан байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн орой гарахгүй гэсэн үг юм байна. Ажлаа тарчихаад юу хийе дээ.... мммм уг нь нэг хүнтэй халит ч гэсэн уулзчихмаар л байна. Даанч уулзья гэж хэлж чадахгүй байхаадаа. За яахав, гэртээ эртхэн очоод хоолоо хийчээд кино үзээд суух ч муугүй л дээ бас :р Сүүлийн үед хэд хэдэн блогийг идэвхитэй уншиж байгаа. Фоллоу хиймээр санагдвал даганаа ккк. За ус буцаллаа, кофегоо уучихаад ажлаа гоё эхлүүлье дээ, 7 хоног дундаа орж байгаам чинь жоохон идэвхитэй байж байгаад дуусгья байз...

Ирээд явсан тэр

Шинэ нээх гоё дурлалтай учраад, нээх гунигтай явуулчихлаа. Хэнд маань ч буруу байсангүй, бас хэнд маань ч зөв байсангүй. Уйлуулах болгондоо зүрх шаналдаг байсан болохоор би хайртай байсан байхаа, тэр намайг гээд уйлдаг байсан болохоор тэр надад ч бас хайртай байсан байхаа. Тэгэхдээ бид2 үнэхээр буруу үед учирчихсан юмшиг байна. түүнийг сонгоод явья гэхээр зөндөө олон хүн гомдох гээд шаналах гээд байсан болохоор хувийн жаргалаа хувьсгалын хэргийн дараа тавилаа. Хэзээ нэгэн цагт бурхан намайг амиа бодоогүйн минь төлөө, магадгүй ганц олдох хайраа хүмүүсийг зовоохгүйн тулд баяртай гээд явуулсаны минь төлөө шагнах байлгүй дээ. Хувь тавилан байдаг бол бид2 хэзээ нэгэн цагт учрах биздээ.. хайртай байсан шүү хааний